Бидний тухай

Танд энэ өдрийн мэнд хүргэе.

Энэ вэб сайтыг технологийн хорхойтон, сонирхол нэгт нөхөддөө зориулан 2017 оны 4-р сараас ажиллуулж эхэлсэн. Дэлхий дахинд танилцуулагдаж буй шинэ, сонирхолтой технологийн мэдээг та бүхэнд гадаад дотоодын техонологийн вэб сайтууд, блогууд болон өөрийн эрэл хайгуул зэрэг дээр үндэслэн хүргэхээр хичээж байна.

Ухаалаг утас, компьютертэй хүн бүхэнд өдөрт фэйсбүүк, твиттер эсвэл янз бүрийн мэдээний сайтууд хэсэх цаг гардаг. Надад ч мөн адил. Харин энэ үедээ манай сайтаар зочилж ӨНӨӨДӨР дэлхийд ямар шинэ сонирхолтой ТЕХНОЛОГИ танилцуулагдаж, дэлхий дахинд хэрэглэгчид ямар санал сэтгэгдэлтэй байгааг эндээс сонирхох боломжтой.

Мөн та энэ чиглэлийн ямар нэгэн зүйл, бүтээгдэхүүн сонирхож байгаа, сонголтоо хараахан хийж амжаагүй бол танд тус болох мэдээг нийтлэхийг хичээх болно. Таны хайсан мэдээ, сонирхсон чиглэлийн зүйл байхгүй бол та холбоо барих хэсгээс бидэнтэй холбогдож, санал хүсэлтээ явуулах боломжтой.

Манай вэб сайтаар зочилсон танд баярлалаа.

Админ