Nintendo Switch

Nintendo switch, 2016 оны 10-р сард авч явах боломжтой, авсаархан жижиг боловч зурагттай холбогддог уг төхөөрөмжийг Nintendo компани зах зээл дээр танилцуулсан. Энэхүү бүтээгдэхүүнийг Nintendo компани өрсөлдөөн ихтэй гар утас, таблет, консолын зах зээлд амжилттайгаар хэрэглээнд оруулж чаджээ. Зөөврийн, өөрийгөө тогтоох хөлтэй, утасгүй мэдрэгч удирдлагатай хүчирхэг Nintendo тоглоомын систем таны халаасанд багтах бүтээгдэхүүн юм. Зөөврийн болон консол төхөөрөмж нэг дор байгаагаараа онцлог бөгөөд анхных юм.

2006 онд гарсан Nintendo WII-г угтан авсантай адилаар олон хүмүүс энэхүү сонирхолтой содон консол тоглоомыг заавал турших жагсаалтанд оруулчихаад байгаа юм. Гэхдээ мэдээж саяханы мэдээгээр энэ оны 3 дугаар сарын 3-нд худалдаанд гарах ~750,000төг ($300)-р зарагдах үнэ ханшийг бодолцож үзсний дараа шүү дээ.

Тоглоод үзэхэд яг ямар вэ?

Хэрвээ та Nintendo-ын үнэнч фэн бол Switch-ыг WII U болон Nintendo 3DS хоёрын шидэт нийлбэр гэж найдаж байгаа байх. IPad-тай харьцуулахад илүү барьцтай, бас бага зэргийн бахим ч санагдаж магадгүй.  Switch нь утаснаас арай том, WII U GamePad удирдлагаас арай жижиг ч илүү тод дэлгэц, ухаалаг удирдлагатай бас илүү загварлаг болж чаджээ.

Эхний ээлжинд танилцуулагдсан тоглоомнууд нь сонирхолтой бөгөөд хамгийн анхны тоглоом нь Zelda – Breath the Wild юм. Splatoon 2-ын хувьд WII U дээрх анхны хувилбартайгаа адилаар анхаарал татмаар харагдаж байгаа ч, зөвхөн таблет дээр тоглох нэг л сонголттой. Бусад тоглоомуудын хувьд харьцангуй энгийн графиктай, хөгжилтэй, 2-с дээш хүн тоглох боломжтой бөгөөд жишээ нь ухаан сорьсон, хамтарч ажиллахыг шаарддаг Snipperclips гэх зэрэг байна.

Switch гэж юу вэ?

Энгийн консол шиг зурагтанд холбогдон тоглох боломжтой, давхар өөрийн удирдлагатай таблет юм. 6.2 инчийн дэлгэцээ өөр дээрээ суурилуулсан хөлөөр нь суурилуулан, салгагдаж болдог удирдлага нь яг л таны хувийн жижигхэн WII Remote хөдөлгөөн мэдрэгч удирдлагыг санагдуулах байх.

Батерэй нь хэр вэ?

Nintendo-ын тооцоолсоноор 2,5-6,5 цаг тасралтгүй тоглох боломжтой бөгөөд энэхүү хугацаа нь ямар тоглоом тоглож байгаасаа хамаарна. “The Legend of Zelda: Breath of the Wild” –ыг ойролцоогоор нэг удаагын цэнэглэлтээр 3 цаг тоглоно гэж компаний зүгээс мэдэгдсэн. Энэ нь магадгүй таньд урт биш санагдаж болох ч, USB оролтоор эсвэл өөрийн суурин дээр байрлуулан цэнэглэх зуураа тоглох боломжтой.

Консол ба таблет хамтдаа?

Nintendo Switch суурь нь Switch-ыг таны гэрт амилуулах шиг л болно. Таблет нь суурь луугаа гулсаж суурилагдан, тэр даруйдаа зурагтай холбогдох төлөвт шилжэнэ. Энэ нь Nvidia shield таблеттай зурагтанд холбогдон тоглодог ч давхар биедээ авч явж тоглож болдогоороо төстэй.

Удирдлага нь хэрхэн ажилдаг вэ?

Switch-ийн удирдалага нь уян хатан сонголттой буюу өөр дээрээ  2 ширхэг удирдлагатай, тэдгээр нь таблетний хоёр талд нь суурилагддаг ба удирдлага дээрээ тус бүр 4н товч мөн аналог товчлууртай. Гэхдээ эдгээр удирдлагыг таблетнаас нь салгахад тус тусдаа ажиллан WII-ийн алсын удирдлага болох боломжтой. Удирдлагыг тоглооомны их биетэй холбоход цэнэглэгддэг бөгөөд эсвэл тусад нь өөрийнх нь цэнэглэгчийг нь ~75000төгрөгөөр ($30)худалдан авч болно.

Удирдлага нь WII-ийн удирдлагаас юугаараа өөр вэ?

Switch-ын удирдлага нь илүү дэвшилттэй, 2 удирлагатай учир найзтайгаа хамт тоглож болно. Удирдлага тус бүр нүүрэн талдаа аналог болон энгийн товчлууруудтай бөгөөд нууц товчлуурууд дотор талд нь бас суурилуулагджээ.

Мөн сонирхолтой нь хэрвээ удирдлагыг сэгсэрвэл яг л шилэн аяганд байгаа мөс хөдөлж байгаа мэт чимээ гарна гэж Nintendo-ийн зүгээс мэдэгдээд байгаа юм.

Баруун удирдлага нь Amiibo болон бусад холбогдсон тоглоомуудыг олох NFC мэдрэгчтэй бол зүүн удирдлага нь хөдөлгөөн мэдрэгчтэй юм байна.

Эцэст нь түүнд “Capture” гэх товчлуур байгаа бөгөөд түүгээр дэлгэцийн агшин (screenshot) –г буулган авч цахим ертөнцөд бусадтайгаа хуваалцаж болно.

Түүнийн дэлгэц нь хуруу мэдрэгчтэй юу?

Товчхоноор хэлбэл тийм. 6.2 инчийн дэлгэц, 1,280×720-ийн нягтаршилтай хуруу мэдрэгч нүүртэй, үүнээс илүү бичигч элемэнт энэхүү тоглоомын консолд хэрэгтэй гэж үү?

Хайрцагандаа юу юу байх вэ?

Switch-ийг шилжүүлж тоглоход шаардлагатай олон жижиг зүйлсүүдийг та авах шаардлагатай юм биш биз гэж санаа зовж байна уу? Тэгэх шаардлагагүй, хайрцагандаа таблет, түүний суурь, 2 ширхэг улаан болон цэнхэр өнгийн удирдлага, АС адаптер мөн зурагттай холбох HDMI кабель багтсан.

Түүнд микро SD карт хийж болно

Тоглоомуудыг татахаас гадна, Switch өөр дээрээ картны оролттой. Энэ нь өөрийн 32GB-ийн дотоод багтаамжаа нэмэгдүүлэхийг хүсвэл суурилуулж болох микро SD карт юм.

Switch дээр өмнөх хувилбаруудынхаа тоглоомыг ажилуулах боломжгүй

Nintendo албан ёсоор WII U discs болон 3DS-ийн тоглоомуудыг хэдийгээр хэлбэр нь ойролцоо боловч ашиглах боломжгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн.

Ямар тоглоомууд тоглож болох вэ?

Nintendo-ийн мэдэгдсэнээр 3 сарын 3-нд Legend of Zelda: Breath of the Wild албан ёсоор худалдаанд гарах бөгөөд энэ зөвхөн эхлэл нь, цаашлаад 80 орчим тоглоомуудыг ашиглалтанд оруулахаар мэрийн ажиллаж байна гэдгээ мэдэгдсэн байна. Эдгээр тоглоомуудыг дурдвал:

  • Splatoon 2
  • Super Mario Odyssey – өнөөгийн ертөнцөд үйл явдал нь өрнөх шинэ Mario-ийн тоглоом
  • Fire Emblem Warriors
  • The Elder Scrolls: Skyrim
  • Mario Kart 8 Deluxe
  • Xenoblade Chronicles 2
  • FIFA
  • Skylanders Imaginators
  • Minecraft
  • Arms – 2 болон түүнээс дээш хүмүүс тоглож болох бокс бөгөөд утасгүй системээр ажиллах удирдлагаа ашиглах юм. 2017 оны хавар худалдаан гарна.
  • 1-2 Switch – 2 хүний утасгүй системээр ажиллах удирдлагаар тоглох тоглоом
  • Shin Megami Tensei
  • No More Heroes franchise
  • Super Bomberman R
  • Ultra Street Fighter II: The Final Challengers
  • Has Been Heroes
  • Just Dance 2017
  • Disgaea 5 Complete
  • Puyo Puyo Tetris
  • Rime
  • Steep
  • Fast RMX
  • Syberia 3
  • Sonic Mania
  • Project Sonic 2017
  • Lego City Undercover
  • I Am Setsuna
  • Rayman Legends Definitive Edition
  • Dragon Quest Heroes I and II
  • Dragon Quest X and XI

 

Нээлтийн ажиллагаан дээр тийм ч их тоглоомууд худалдаанд гарахгүй

Nintendo-ийн Америк дах салбарын захирал маш тодорхойгоор нээлтийн ажиллагааны өдөрлөг дээр бүх нууцаа дэлгэхгүй гэдгээ тайлбарлалаа. “Бид нар тогтвортойгоор бага багаар тоглоомуудаа танилцуулах бөгөөд ингэснээр үйлчлүүлэгчдийнхээ худалдан авалтын дараах сэтгэл ханамжийг өгөх давхар бусад хараахан худалдан аваагүй байгаа хүмүүсийг татах зорилготой” гэсэн байна.

Nintendo-ийн тайлбарласнаар та хаанаас ч худалдан авсанаас үл хамааран хаана ч тоглох боломжтой, ямар нэгэн улс орны цоож байхгүй. 8 хүртэл хүмүүс интернетгүйгээр Switch-ийн системээр хамт тоглох боломжтой бөгөөд интернетээр бусадтайгаа холбогдоход 2 дахь сараасаа төлбөр төлөх шаардлагатай. Switch-ийн сууриний нүүр хэсэгт 2 ширхэг USB оролт дотор талд нь мөн нэг байгаа.  Wi-Fi-ийн хувьд уг тоглоом нь харьцангүй хурдтай 802.11ac Wi-Fi-тай боловч интэрнетийн оролтоор мөн холбож болно. Switch нь сууриндаа суурилагдсан үедээ зурагт болон хоум театртай холбогдон өндөр чанарын дуу бичлэгээр тоглох боломжтой юм байна. Хэрвээ та удирдлагаа гээх юм бол тийм ч хямдханаар шинийг авч чадахгүй. Нэг удирдлага нь ~125,000 төг ($50) бөгөөд хосоор нь авбал ~200,000төг ($80)  авах боломжтой.

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *