Action camera

Орчин үед хүмүүс алжаалаа янз бүрийн байдлаар тайлдаг болсон. Их хотын нэгэн хэвийн амьдралаа түр ч атугай мартаж, өөрсдийгөө сэргээхийг хүсэх нь дэлхийн өнцөг булан бүрт буй  залуусын хүсдэг зүйл байх. Тиймдээ ч эрсдэл дагуулсан, адреналин ихэсгэсэн галзуу спортуудаар сүүлийн үед хичээллэж, өөрсдийгөө сорьдог болсон. Уул хаданд авирах, дугуй унах, боардаар гулгах, сэлэх, шүхрээр буух, спорт загасчлал зэрэг гайхалтай зүйлсүүдийг хийж байгааг бид харж байна. Монголд ч ялгаагүй сүүлийн хэдэн жилд энэ чиглэлээр сонирхож хичээллэх, чөлөөт цагаа өнгөрөөх залуусын тоо нэмэгдэж байгаа санагдсан. Сайшаалтай хэрэг. Миний хувьд ч ялгаагүй ажлын хажуугаар найзуудтайгаа уулзаж өмнө нь хийж байгаагүй зүйлсийг турших, эрж хайх болсон.

Ийм төрлийн зүйл хийхдээ дүрсжүүлэх, баримтжуулах, түүнийгээ эргээд үзэж дурсан ярилцах, олон нийтийн сүлжээнд тавьж бусадтай хуваалцахыг хүсэх ч нь бий. Харин үүнийг яаж хийх вэ? Гар утас эсвэл видео камер уу? Үнэтэй утсаа унагаж эвдэх, эсвэл усанд норгох гэх мэт асуудлууд гарч болзошгүй.

Бидний энэ хэрэгцээнд зориулагдан хөгжөөд нэлээн хэдэн жилийн нүүрийг үзэж буй зүйл нь та бидний хэлж заншсанаар action camera юм. Олон олон компаниуд ийм төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Тухайлбал GoPro, Garmin, DJI, Nikon, Olympus, Polaraid гэх зэрэг алдартай брэндүүд action camera-н өрсөлдөөнд голлох байр суурь эзэлжээ.

Action camera-н бусад төрлийн камеруудаас ялгаатай тал нь жижиг хэмжээтэй, суурилуулахад хялбар, бат бөх, тоос шороо, усны хамгаалалттай, авч явахад хялбар, олон төрлийн сууринд таардаг зэрэг юм. Мөн ийм төрлийн камер нь first-person буюу өөрийнхөө харж буй өнцгөөс  үйл явдал, дүрсийг буулгах тал дээр гайхалтай зохицоно. Action camera-н хувьд өргөн өнцгийн линзтэй байдаг бөгөөд энэ нь таны явж буй зам, талбай зэргийг бүхэлд нь буулгах чадвартай гэсэн үг юм. Та өөрийн хамгаалатын малгай, ямар ч төрлийн боард, унадаг дугуй, автомашин, хоккейн цохиур зэрэг бараг бүх л газарт суурилуулж болох ба боломжгүй байсан зүйлүүдийг хальсанд үлдээж чадахаар болсон юм. Хэдийгээр action camera нь бусад камеруудтай адил оптик линз байхгүй ч таны харж байгаа бүхнийг хальсанд буулгаж чадах талаараа нөхөж, харин эсрэгээрээ бусад төрлийн камер нь суурилуулахад төвөгтэй, өргөн өнцөгөөр дүрс буулгах гэх мэт талуудаараа action cameraаас дутагдалтай.

Action camera нь бүхий л нөхцөлд ажиллахаар зориулагдсан ба энэ талаар маш олон туршилт харьцуулалт хийгдсэн нь мэдээж. Бат бөх, дүрсний чанар, ашиглахад хялбар, ойлгомжтой байдал гэх зэргээр янз бүрийн туршилт хийгдсэн байдаг. Таны сонголтонд тус болох үүднээс доорх камеруудыг танилцуулж байна.   

GoPro Hero5 Black

GoPro. Энэ нэрийг бидний ихэнх нь амьдралдаа ганц болов удаа сонссон болов уу. Учир энэ төрөлдөө хамгийн алдартай брэнд бөгөөд action cameraыг GoPro гэдэг үгээр л төсөөлдөг хүмүүс цөөнгүй. WOODMAN Labs компаний бүтээл ба 2002 онд NICK WOODMAN үүсгэн байгуулсан түүхтэй. 15 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2016.10 сард КАРМА нэртэй дроноо зах зээлд танилцуулцсан. GoPro Hero 5 Black нь хамгийн сүүлийн загвар юм. Үйлдвэрээсээ усны хамгаалалт бүхий энэ загвар өмнөх загваруудаасаа ялгаатай нь нэмэлт усны хамгаалалттай гэрний шаардлагагүй юм. Мөн VOICE control, хуруу мэдрэгчтэй дэлгэцтэй болсон зэрэг нь хэрэглэхэд илүү хялбар болгож өгсөн байна. HERO5 BLACK нь өмнөх амжилттай загвар болох HERO4 SILVER-н загвар дээр суурилагдсан бөгөөд хэрэглээг улам сайжруулсан функцүүд нэмэгдсэнээрээ давуу талтай юм. Хамгийн том өөрчлөлт нь мэдээж усны хамгаалалт гэж олон хүн хэлэх бизээ. Учир нь нэмэлт усны хамгаалалттай гэрийн хэрэггүйгээр 10М гүн усанд ажиллах боломжтой, хуруу мэдрэгчтэй дэлгэц, дүрс тогтворжуулагч болон voice control зэргийг энэ загварийн гол өөрчлөлтүүдээр нэрлэж байгаа юм байна. Хэрвээ та хүчирхэг, төрөл бүрийн үйлдэл хийх боломжтой action camera хайж байгаа бол энэ загвараас өөрийг хайгаад хэрэггүй л болов уу.

  • Бичлэгийн чанар: 4K
  • Дэлгэц: 2-inch
  • Пиксел: 16MP
  • GPS: Байгаа
  • Усны хамгаалалт: Байгаа
  • Санах ой: MicroSD
  • Жин: 118g
  • Давуу тал: Дүрс тогтворжуулагчтай 4К бичлэг хийх, нэмэлт усны хамгаалалтын гэр шаардлагагүй
  • Дутагдал: Үнэтэй, дагалдах хэрэгсэл цөөн

Sony FDR-X3000

Хэрвээ танд бичлэгийн чанар чухал, 4К төрлийн нарийвчлал бүхий бичлэг хийх хэрэгтэй бол таны сонголт SONY FDR-X3000 байх нь илүү зөв сонголт болно. Камер үйлдвэрлэгч алдарт SONY брэндийн үргэлжлэл учир дүрс буулгахийн know-how-г тэр хамгийн сайн мэднэ. Оптик дүрс тогтворжуулагч нь ямар нөхцөлд маш сайн ажиллахаас гадна, 4К төрлийн бичлэг хийх боломжийг олгож байгаа нь гайхалтай юм. Х3000-ын дүрсний чанар нь бусдаас илүү ба тод, өнгөний ялгаралыг сайн гаргах хүчирхэг дүрс мэдрэгч бүхий бүтээгдэхүүн юм. Мөн нэг том давуу тал байгаа нь шуугиан дарагчтай бөгөөд видео бичлэг хийх үед салхиний чимээ гэх мэт гадний шуугианыг дарж, дараа бичлэгээ тоглуулах үед танд цэвэр тод дугарлтыг гаргах юм.

  • Бичлэгийн чанар: 4K
  • Дэлгэц: Байгаа
  • Пиксел: 8.2MP
  • GPS: Байгаа
  • Усны хамгаалалт: Байгаа
  • Санах ой: MicroSD
  • Жин: 114g
  • Давуу тал: Загвар сайтай дизайн, Zeiss линз болон Exmor мэдрэгч
  • Дутагдал: Дагалдах хэрэгсэл цөөн

TomTom Bandit

TomTom брэндийг зөвхөн бугуйн цаг болон GPS үйлдвэрлэдэг гэж боддог бол эндүүрэл. Тэд бас гайхалтай action camera үйлдвэрлэдэг билээ. Нэр нь Bandit. Илүү дутуу тохригоогүй, энгийн, үнэ нь боломжийн. Нэг үгээр хэлэхэд алтан дундаж. Хэлбэр нь дуулганы хажууд бэхлэхэд тохиромжтой суман хэлбэртэй. Өөрийн гэсэн апликэшн нь автоматаар видео засах функцтэй. Бага зэрэг хүнд санагдах боловч, гайхалтай видео бичлэг хийх бөгөөд ашиглахад тун амар санагдах болно. Мөн дээрээс нь GoPro-гийн бүх дагалдах хэрэгсэлүүд таарна гээд боддоо.

  • Бичлэгийн чанар: 4K
  • Дэлгэц: Байхгүй
  • Пиксел: 16MP
  • GPS: Байгаа
  • Усны хамгаалалт: Байгаа
  • Санах ой: MicroSD
  • Жин: 192g
  • Давуу тал: Апликэшн нь автоматаар видео засах функц, бат бөх загвар
  • Дутагдал: 4К нь зөвхөн 15fps дээр боломжтой, хүнд жинтэй.

Garmin Virb Ultra 30

Бүх төрлийн боломжтой action cameraын нэг гэж онцолсон нь Garmin брэндийн Virb Ultra 30 юм. Virb нь анх танилцуулагдахдаа GPS болон хөдөлгөөн мэдрэгчийг камертаа суурилуулж байсан бол Ultra 30 нь 3н хэмжээст дүрс тогтворжуулагч, 1.75” хуруу мэдрэгчтэй дэлгэц, өндөр чанарын микрофон зэргийг өөртөө агуулсан. Гол функцуудын нэг нь voice control бөгөөд та камераа гар хүрэлгүйгээр бичлэг хийх, зогсоох зэрэг үйлдлийг хийх боломжтой юм. Видео бичлэгийн чанар 30fps дээр 4К, 60fps дээр 1080p ба WI-FI холболт хийх боломжтой.

  • Бичлэгийн чанар: 4K
  • Дэлгэц: Байгаа
  • Пиксел: 
  • GPS: Байгаа
  • Усны хамгаалалт: Байгаа
  • Санах ой: MicroSD
  • Жин: 88g
  • Давуу тал: Voice control, олон төрлийн функцтэй
  • Дутагдал: 4К бичлэг хийхэд дүрс тогтворжуулагч муу, батерейний ажиллах хугацаа бага.

GoPro Hero5 Session

Бие жижигтэй ч бэлчээр том, Hero5 Black-н даруухан дүү. Session бол GoPro-гоос гаргасан 2дох хөнгөн, жижиг загвар билээ. Маш жижиг хэмжээтэй шоо дөрвөлжин хэлбэртэй тэрээр хааш хаашаагаа 1.5”(3.81cm). 10м усны хамгаалалттай, ажиллуулах ганц товчлууртай, 4К бичлэг, 10MP зураг авах боломжтой. Гайхалтай нь батерэйний ажиллах хугацаа 2 цаг. Мөн энэ удаад voice control-той болсон нь ажиллагааг илүү хялбар болгосон.

  • Бичлэгийн чанар: 4K
  • Дэлгэц: Байхгүй
  • Пиксел: 
  • GPS: Байхгүй
  • Усны хамгаалалт: Байгаа
  • Санах ой: MicroSD
  • Жин: 74g
  • Давуу тал: Жижиг хэмжээтэй, voice control-той
  • Дутагдал: Тохиргоогоо хийхэд заавал утасны шаардлагатай, дэлгэцгүй

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *