2016 оны онцлох фитнесс туслагч

Хэрвээ та спорт зааланд эсвэл гадаа талбайд гүйхээр шийдсэн бол хэр зам туулснаа, ямар үр дүн гаргасанаа мэдэхийг хүсэх нь гарцаагүй. Дээх нь үед хүмүүст алхах гишгэх, унтах сэрэх цагаа хэмжих зүйл юу ч байгаагүй, хэрэг ч байгаагүй бол бид тэднээс хавьгүй илүү боломжтой болсон үе. Өнөө үед энэ дэлхийн хаанаас ч 50$ – 60$-д дажгүй алхаа хэмжигч олж авахад хэцүү зүйл байхгүй. Гэвч таны шаардлагыг бүрэн хангасан, санаандаа таарах төхөөрөмжийг олж авна гэдэг л бидний асуудал юм. Сайн мэдээ гэвэл бидэнд танилцуулах хэд хэдэн бүтээгдэхүүн байна.

WITHINGS GO 45$(100.000tug)

Хүн бүр фитнесс хамтрагчтай байх хэцүү. Таны хэр хол гүйснийг хэлээд өгөх, дугуйгаар хэр их зам туулсанг тооцоод өгөх, усан санд хэдэн удаа нааш цааш сэлсэнг тоолоод байж байх гэх мэт. Өөрсдөө энэ бүгдийг тооцсоноос дасгалдаа 100% төвлөрсөн нь мэдээж хэрэг бидэнд хэрэгтэй. Withings-н хамгийн сүүлд гаргасан загвар энэ бүгдийг бидэнд хангаж өгөх юм. Зүрхний цохилт хэмжих эсвэл янз бүрийн сануулга гарах зэрэг функц байхгүй нэг үгээр хэлэхэд зүгээр л ЭНГИЙН. Алхаа хэмжих болон унтсан цаг хэмжих үүрэгтэйгээс гадна зүүхэд хялбар хэмжээгээрээ зоосон мөнгөнөөс яльгүй том ба бугуйндаа зүүхээс гадна гутал, хувцсандаа зүүчих боломжтой юм. Мөн 50м хүртэл усны хамгаалалттай нь усанд сэлэх боломжийг танд олгож байна. Баттерейний хувьд бидний мэддэгээр цагний баттерей ордог ба энэ нь 8 сар ажиллахад хангалттай байдаг байна. Зүрхний цохилт, цусны даралт, хоол хүнсээ зохицуулах зэрэг нэмэлт функц байхгүй учраас та энэ бүгдийг өөрөөр зохицуулах шаардлага гарах нь. GO төхөөрөмж танд зөвхөн алхаа, унтах цаг хэмжих гэсэн 2 боломжийг олгох учраас та энэ төхөөрөмжийг сонгохоосоо өмнө хэрэгцээгээ сайтар бодно уу. Өдрийн цагаар GO танд хэр хол зам туулсан, хэдэн алхам алхсан, хэр их калори шатаасан зэрэг мэдээллийг өгөх бол унтах цаг хэмжих функц нь таны унтсан үед ажиллаж эхлэх боловч таныг сайн унтаж амрахад туслана гэсэн үг мэдээж биш билээ.

Эцэст нь хэлэхэд энэ бүтээгдэхүүний нэрэнд бүх учир байгаа. GO гэж байгаа нь таныг дасгал хийж эхэл, дасгал хөдөлгөөний талаар бодож эхэл, янз бүрийн тоон үзүүлэлтээр бөмбөгдөхийн оронд өдөрт хэр их дасгал хийхээ л бод гэсэн үг билээ. Бас давхар таны бугуйн цагийг орлох учир түрүүвчинд чинь хэмнэлттэй сонголт байх нь гарцаагүй.

JAWBONE UP MOVE 50$(125000tug)

UP MOVE нь бугуйндаа зүүхээс гадна хавчдаг төрлийн бүтээгдэхүүн. Таны ханцуй, цамц эсвэл хүрэмний зах, тэлээ гэх зэрэг газрууддаа хавчуулах боломжтой ба резинэн материалтай учир сугарч гээгдэх вий гэж айлтгүй юм. Харагдах байдал нь хүүхдийн тоглоом шиг санагдуулах боловч хэлбэр нь хамгийн нарийвчлал сайтай газруудад байрлах боломжийг хангасныг сайшаах нь зүйтэй болов уу. Мөн олон өнгийн сонголтуудаас хүссэн өнгөө сонгох боломжтой.

Таны утастай Bluetooth-р холбогдон таны дасгал хөдөлгөөн хийсэн мэдээлэл болон, унтсан, сэрсэн цаг гэх мэтчилэн бүх л төрлийн мэдээг өдөр, сар, жилээр гаргаж үзүүлнэ. Утасны аппликэйшн нь маш ойлгомжтой бөгөөд танд хэрэгтэй тоон үзүүлэлтүүдийг өнгө өнгөөр ялган харуулна. Өмнөх бүтээгдэхүүнтэй адилхан усны хамгаалалттай учир усанд сэлэх боломжийг танд ойлгохоос гадна батерейний хувьд дуусах хугацаа мөн л хэдэн сараар яригдана.

 

MISFIT RAY 85$(210000tug)

Энэ бүтээгдэхүүний загвар ганган биш байна гэж үү? Миний хамгийн анхны бодсон зүйл бол үүнийг зүүгээд явж байхад фитнес туслагч гэхээсээ илүү ганган бугуйвчтай төстэй харагдах юм байна гэсэн бодол юм. Харагдах байдал нь энгийн бугуйвчтай төстэй боловч гол хэсэг нь цилиндр хэлбэрийн өвөрмөц загвартай. Маш хөнгөн энэ бүтээгдэхүүн нь бугуйнд зүүхээс гадна хүзүүний зүүлт маягаар зүүх боломжтойгоороо миний сонирхолыг татаж байна. Зүрхний цохилт хэмжигч, GPS-ийн мэдээлэлийг танд өгөхгүй ч үнийг нь бодоход иймэрхүү зүйл дээр гомдоллоход эвгүй л юм.

Алхаа хэмжих, чимээгүй чичиргээт сэрүүлэг, унтсан цаг хэмжих, алхахыг сануулахаас гадна утсанд ирэх зарим нэг анхааруулгыг танд өгнө. Туршиж үзсэнээр унтсан цагийг 30 минутын наана цаана заах тохиолдол гарч байгаа ч энэ тийм ч их зөрүү биш болов уу.

Жижиг хэмжээтэй ЛЭД дэлгэц нь танд мэйл шалгах, мессеж бичих боломж олгохгүй ч өнгө өнгөөр танд хэрэгтэй анхааруулгуудыг өгөх болно. Хайрцагтаа ирэх 3ш цагний батерейгаар 6 сар ажиллах учир та энэ тал дээр санаа зовохгүй байж болох юм. Мөн аппликэшн нь танд шинэ батерей худалдаж авах цаг болж байгааг хэлээд өгнө. Аппликэшнийг харахад маш дэлгэрэнгүй ойлгомжтойгоос гадна та хийх гэж байгаа спортын төрлөө сонгож оруулах боломжтой.

Та бугуйгаа загварлаг харагдах бугуйвчаар гоёхоос гадна бүх төрлийн фитнес тоон үзүүлэлтээ хэмжих хэрэгцээгээ давхар хангах хүсэлтэй байвал MISFIT RAY яг таны сонголт мөн байна.

 

FITBIT ZIP (95000tug) 38$

Бидний танилцуулж байгаа бүтээгдэхүүнүүдээс хамгийн хямдхан бөгөөд хамгийн энгийн нь FITBIT ZIP юм. Мөн өөрийн FITBIT брэнд дотроо хамгийн жижиг, энгийн, хямдханд тооцогдоно.

ZIP таны алхааг хэмжинэ, үүн дээрээс үндэслээд туулсан зай, шатаасан калори 2-г харуулахаас гадна мөн цагийг харуулна. Товчоор хэлэхэд нэмэлт функц байхгүй маш сайн нарийвчлал бүхий алхаа хэмжигч гэж ойлгоход буруудахгүй. Гэхдээ таны утастай Bluetooth-р холбогдох бөгөөд аппликэшн нь тун дажгүй. Энгийн илүү дутуу юмгүй алхаа хэмжигч хайж байгаа бол энэ яг таны сонголт мөн байна.

 

MISFIT SHINE (53$)

SHINE танд үнээсээ давсан мэдрэмжийг төрүүлэхүйц APPLE-н фэнүүд атаархмаар хөнгөн цагаан их бие, метал хүрээ бүхий гоёмсог дизайнтай. Бугуйндаа зүүх, хавчдаг төрлийн 2 гэртэй. Ерөнхий хэлбэр нь цагтай төстэй боловч дэлгэцгүй, цагийн зүүнүүдийн хэсэгт байрлуулсан жижиг жижиг ЛЭД гэрлүүдтэй. Үүгээр та өөрийн дасгалын явц, хувийг тодорхойлж харах боломжтой. ЛЭД гэрэл болон метал өнгө 2-ын ялгарал нь үнэхээр загварлаг харагдана.

Харагдах байдалдаа анхаараад үндсэн зорилгоо мартсан уу гэвэл үгүй ээ. SHINE нь бүтэн усны хамгаалалттай, сэлэлтийн мэдрэгчтэй нь давуу тал бол ямар нэгэн хөдөлгөөн хийхийнхээ өмнө зай хэмжигчийг 3 удаагийн товшилтоор идэвхжүүлдэг функцтэй.  Унталт хэмжих функц мөн адил. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ямар нэгэн зүйл хийхийнхээ өмнө SHINE-аа тохируулах хэрэгтэй, энэ нь тийм ч хэцүү биш болов уу. Бусад төхөөрөмжүүдийн адил дэлгэрэнгүй тоон үзүүлэлтийг таны ухаалаг утсанд үзүүлнэ.

 

 MOOV NOW (79$)

Энэ бүтээгдэхүүн нь хайрцагандаа 2 төрлийн оосортой ирэх ба нэг нь мэдээж бугуйнд, нөгөө нь шагайндаа зүүх боломжтой урт оосортой. Оосор нь резинээр хийгдсан маш уян сунамтгай материалаар хийгдсэн байна. Moov нь таны ахлааг хэмжих, унталт хэмжих функцтэй боловч энэ нь түүний хамгийн энгийн функцүүд. Тэгвэл түүний давуу тал нь юу вэ?

ЭНэ зүгээр нэг таны фитнес туслагч биш, энэ таны дасгалжуулагч байж чадна. Дэлгэцгүй боловч тэр таны хэр хол гүйсэн, ямар хугацаанд гүйсэн зэрэг бүх мэдээллийг өгөх ба дасгал хийж байгаа үед давталтын тоог чангаар дуудаж өгөх юм. Үүний нэг дутагдал гэж хэлж болох тал нь ухаалаг утасны хамтаар ажиллах ба бусдаар бол маш нарийвчлалтай хэмжих ба өөр дээрээ янз бүрийн дасгалын хичээлүүдтэй. Та дасгал хийж эхлэхдээ ямар дасгал хийхээ сонгоод MOOV таны хөдөлгөөнийг мэдрээд хэдэн удаагийн оролт дутуу, хэдэн минутын гүйлт дутуу гэх мэтээр заах юм.

Эцэст нь хэлэхэд MOOV бол фитнес туслагч биш фитнес дасгалжуулагч байж болохоор төхөөрөмж юм. Танд дасгал зааж өгнө, таны дасгалаа хийж байгааг тоолж, хянаж дутуу хийвэл анхааруулах гэх зэргээр таны бугуйнд бяцхан дасгуулагчийн үүргийг гүйцэтгэх төхөөрөмж юм.

 

POLAR LOOP 2 (53$)

2013 онд гаргасан POLAR LOOP-н дараагийн загвар болох LOOP 2 нь стайл, фитнес туслагч 2-ыг нэгтгэсэн гэж хэлж болохоор бүтээгдэхүүн болсон байна. Оосорны хувьд зөөлөн, уян резинээр хийгдсэн, мөн өөрийн гартаа тааруулж тайрж богиносгох боломжтой байдлаар хийгджээ. Мөн бусад төхөөрөмжийн адил усны хамгаалалттай, усанд сэлэх боломжийг танд олгоно. Өөр дээрээ дэлгэцтэй ба энд үндсэн үзүүлэлтүүдийг харуулна.

Батерейний хувьд 8 өдөр гэж байгаа боловч ихэнх хэрэглэгчид 4-5 өдөр гэж бичсэн байх нь их байна. POLAR аппликэшний хувьд үнэхээр сайн хийгдсэн ба танд өөр бусад аппликэшнүүд бараг гологдохоор хийгдсэн гэж зарим хэрэглэгчид үзжээ. Өөрийн үнэтэй харьцуулахад энэ бүтээгдэхүүний ажиллагаа бага зэрэг муу гэсэн шүүмжлэлийг аваад байгаа юм байна.

 

ДҮГНЭЛТ

Олон янзийн бүтээгдэхүүнээс өөрт хэрэгтэй, хэрэгцээндээ тохирсонг сонгоно гэдэг хэцүү. 2016 онд үйлдвэрлэгдсэн хамгийн боломжийн үнэтэй, сайн гэсэн тодотголтой бүтээгдэхүүнүүдийг танд танилцууллаа. Өөрийн хэрэгцээгээ ганцхан хэрэглэгч өөрөө л сайн мэдэх учир таныг сонголтоо зөв хийхэд дээрх мэдээлэл бага ч гэсэн нэмэр болох болов уу гэж найдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *