Нокиа 3310 эргэн ирлээ

Монголчууд биднийг гар утастай анх танилцуулж байсан буянтан бол яах аргагүй Финляндийн алдарт Нокиа билээ. Би ч мөн адил анх аавынхаа Нокиа 5110, ээжийн 3310-аар л гар утас гээч зүйлтэй танилцаж хааяа гангарч, тоглож, анх гар утас авахдаа л мөн л нокиа утас барьж (Нокиа 2600 гэдэг байсан санагдаж байна) гар утас хэрэглэгч болж байлаа. Тухайн үедээ одоогоор бол Iphone, Samsung шиг алдартай, бараг өрсөлдөгчгүй болсон түүнийг ямар алдартай байсныг миний үеийнхэн сайн мэднэ.

Гэвч гар утасны хөгжлийн энэ өрсөлдөөнд хэдхэн жилийн дотор ямар том брэндийг ямар хурдан хугацаанд нуран унахыг бид бүгдээрээ харсан. Инноваци шинэчлэл сайн хийгдэхгүй, ухаалаг утасны шинэ эринд Нокиа өөрийн тэргүүллээ алдсан. Энэ алдааг янз бүрээр л тайлбарладаг. Би энэ талын хүн биш учир одоо үндсэн сэдэвтээ ороё.

Нокиа 3310 дахин мэндэлжээ. Энэхүү мэдээ зарим хүмүүсийг сэтгэлийг их хөдөлгөх байх. Хуучний сайхан дурсамж сэргэж, олон жил уулзаагүй дотны хүнтэйгээ уулзсан мэт л болох вий. Хэзээ худалдаанд гарах нь тодорхойгүй байгаа ч үүнийг үл тооцон 3310-н талаарх мэдээлэл хэдийнэ нийтэд ил болжээ. Мэдээж одооний хүчирхэг ухаалаг утаснуудын үйлдэлийг хийж чадахгүй ч таны гарт эвтэйхэн, дурсамжийг хөглөсөн тэрээр үнийн хувьд боломжийн учир та 2 операторийн дугаар ашигладаг бол 1 утсаараа үүнийг сонгоход тун боломжийн.

 

Зөвхөн эргэн дурсагдах байдлаар нь утсыг худалдаж авдаг байсан бол нокиа 3310 яалт ч гүй хамгийн их борлуулалттай утас байх нь гарцаагүй. Нэгэн цагт дэлхийн хамгийн алдартай утас байсан, одоо ч тэр амжилтаараа бүх цагийн шилдэг утасны нэгээр тооцогддог бөгөөд хүчирхэг батерей, домогт Снэйк тоглоомоороо алдартай Нокиа утас нь дахин зах зээлд гарах нээ.  

Шинэ нокианы ерөнхий загвар нь мөнөөх л хуучний загвараа санагдуулахуйц боловч арай орчин үеийн шинж чанарыг өөртөө агуулжээ. Тэгэхээс ч өөр аргагүй. Учир нь энэ утсыг ОД байхад төрөө ч үгүй байсан бүтэн үеийнхэн гар утас хэрэглэгч болчихсон худалдан авахаар зэхэж буйг мартаж болохгүй. Мөн iphone, Samsung-н энэ гоё чамин загваруудтай ана мана өрсөлдөхгүй юмаа гэхэд нэрээ бодохгүй бол болохгүй. Анхны загвар нь 126 сая борлуулагдсан алдартан маань өмнөх амжилтаа давтахгүй ч хэн нэгэнд хэрэг болох нь гарцаагүй.

Үний хувьд $55 орчим ба Англид худалдаанд гарсан, тун удахгүй Америк, Австралид зарагдаж эхлэх юм байна. Үнэ нь боломжийн учир 2 утас хэрэглэх шаардлага гардаг хүмүүсийн хувьд 2дох сонголт байхад болно. Гэхдээ ухаалаг биш энэ утсанд хэтийдсэн үнэ гэж үзэх ч хүмүүс байгааг хэлэх хэрэгтэй. Учир нь яг ийм үзүүлэлттэй утас тал үнээр нь авах сонголт олон бий.

Шинэ 3310-г харахад яг л өмнөх загварийн залуу насыг санагдуулам. Түүний дүү гэдгийг харуутаа л танина. Гар эвтэйхэн, хөнгөн бөгөөд анхны загвар нь 137 гр бол энэ 79.6 гр. Одоогийн олон утаснаас ялгаатай нь хуванцараар хийгдсэн учир гарнаас гулгаж унах аюулгүй. Өнгөний хувьд олон сонголттой ч надад хамгийн таалагдаж байгаа нь уламжлалт хар хөх өнгө.

Дэлгэцний хувьд хуруу мэдрэхгүй, бас жижигхэн учир энэ тал дээр одооний утаснуудтай харьцуулах нь утгагүй. Мэдээж ухаалаг биш 3310 720p HD дэлгэцтэй байвал харин тэр ухаалаг биш хэрэг болох биз. Та утсаар ярих, смс бичих зэрэг л үйлдлийг хийж чадахаас график сайтай тоглоом тоглох, бичлэг үзэх зэрэг үйлдлүүдийг хийж чадахгүй.

Батерейний хувьд өмнө нь ямар байсан яг л тэр хэвээрээ. Хүлээлгийн горимд 260 цаг буюу 11 өдөр ажиллах чадвартай нь хөдөө гадаа авч явахад асуудалгүй холбоо барих боломжийг олгоно.

 Дүгнэлт

Энэ утсыг зарим хүнд л зориулж гаргасан загвар гэдгийг ойлгох хэрэгтэй. Та хөдөө гадаа явах хэрэг их гардаг, ухаалаг утас шаардлагагүй бол, эсвэл батерейгаа удаан барьдаг утас хэрэгтэй бол энэ утас таны хэрэгцээнд таарна. Мөн ихэнх хүмүүст ухаалаг утасны хажуугаар хэрэглэхэд тохиромжтой. Та өмнө нь ийм утас барьж байсан, энэ утас сайхан дурсамжийг тань сэргээх бол сайхан сонголт. Гэхдээ бас тийм ч хямд биш, учир нь дээр хэлсэнчлэн энэ утасны тал үнээр ийм, зарим тохиолдолд энэнээс илүү үзүүлэлтэй утастай болох боломжтой.

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *