Том дэлгэцийн шинэ эрин

Компьютер тоглоомд дургүй эрэгтэй хүн ховор байх. Тоглодог хүн бүр л том дэлгэц дээр тоглох жижиг дэлгэцнээс илүү гоё гэдэгтэй санал нийлнэ. Би ч гэсэн тэдний нэг. Илүү том, тод дэлгэц дээр тоглох үнэхээр кайфтай. Гэрийн нөхцөлд бидэнд байх хамгийн том дэлгэцний боломж бол проектор. Проекторийг ашиглаж болох ч тоглоом тоглоход тохиромжгүй. Тэгвэл тоглоомын зориулалттай проектор гэж сонссон уу?

BENQ W1210ST

Энэ энгийн проектороос юугаараа ялгаатай вэ? 1.07 тэрбум өнгөний ялгаралтай, дүрс тоглуулах чадвар нь илүү бодит, 2200 люмен (гэрлийн урсгалын нэгж), тоглоомын горим гэсэн сонголттой. Эдгээр үзүүлэлтээс гадна тоглоомын гэж тодотгосны нэг учир бол хурд. 16.67 милисекундын хариу үзүүлэх хурд нь маш хурданд тооцогдоно. Өөрөөр хэлбэл тоглож байхдаа ямар нэгэн үйлдэл хийхэд тэр даруй проекторийн дэлгэцэнд мэдээлэл очиж таны команд хормын зөрүүгүй биелэх юм.

Энэ проекторийн бас нэг давуу тал бол ойрын зайд ашиглах боломж. Өөрт хэрэгтэй дүрсийг гаргахын тулд дэлгэцээс хэдэн метрийн зайд байрлуулах шаардлагагүй. Дэлгэцнээс метр хүрэхгүй зайд байрлуулахад 60 инч буюу 1.5 метр хэмжээс бүхий дүрсийг гаргах боломжтой. Энэ зайнаас бага зэрэг хол буюу 1.5 метр орчим зайд байрлуулахад 2.5 метр бүтэн HD дүрс таны өмнө цацагдана. Энгийн бусад проекторт учирдаг бас нэг сул тал бол сэнсний чимээ. W1210ST загвар 30 децибелээс бага чимээг гаргах нь проекторийн хувьд бол бараг л чимээгүйтэй ялгаагүй.

Эцэст нь хэлэхэд бүтэн HD, том дэлгэц. Том байх тусмаа дүрсний ялгарал, тоглоомын деталь бүрийг ялган харж, илүү үнэмшилтэй, илүү кайф авж тоглох нь гарцаагүй билээ. Нэгэнт энэ дэлгэцэн дээр тоглоод сурчихвал бусад дэлгэцүүд гологдоно гэдэгт би эргэлзэхгүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *