Apple Airpod

Утасгүй технологи бол ирээдүй. Apple компаний CEO Тим Күүк шинэ iPhone утсаа танилцуулах үедээ чихэвчний оролтыг хассан тухайгаа ингэж зөвтгөсөн билээ. Цаашдаа чихэвчний оролт хэрэггүй. Учир нь утас, кабел удахгүй хуучний зүйл болно гэж Күүк тайлбарласан билээ. Мөн энэ арга хэмжээний үеэр Apple утасгүй чихэвчээ анх танилцуулсан юм. Үүнээс өмнө хэд хэдэн компани утасгүй чихэвч гаргасан байсан ч Apple компаний утасгүй чихэвч болох AirPod-г мөн л өмнөх бүтээгдэхүүнүүдийн адилаар өндөр хүлээлттэй байлаа. Ийнхүү анх зарласан хугацаанаасаа хойшилсон AirPod худалдаанд гарсан цагаасаа эхлэн сайн муу олон шүүмжлэлийг дагуулсан билээ. Apple компаний бүтээгдэхүүн хойшилсон тохиолдол ховор байдаг боловч ямар нэгэн алдааг хэрэглэгчидийнхээ гарт хүрэхээс өмнө олж илрүүлж засна гэдэг нь хугацаа хойшлосоноос илүү сайн зүйл.

Анх харсан сэтгэгдэл бараг хүн бүрт адил байх. Тэр бол амархан хаягдах. Мөн зарим хүний чихэнд жижиг хэлбэрийн чихэвч таарахгүй, сугарах асуудал байдаг. Хэрвээ танд ийм зүйл тохиолддог бол AirPod мөн л таныг ийм асуудлаар зовоох нь. Хэлбэр нь бусад жижиг чихэвчний хэлбэрийг бодвол арай өөр, Apple-ханы хэлж буйгаар бусад жижиг чихэвчийг бодвол чихэнд илүү сайн сууж өгнө, олон мянган хүний чихэнд тааруулан тестлэсэн учир ихэнх хүмүүсийн чихэнд таарах гэнэ. Гэвч эцэст нь хэрэглэх хүмүүс бол тэд биш бид билээ. Олон хэрэглэгчидийн сэтгэгдэлээс чихэнд тогтох нь асуудалтай, толгойгоо хурдан хөдөлгөх, босж суух зэрэгт бага багаар чихнээс хөндийрж байгаа нь мэдрэгдэж, цаг үргэлж засаж хэвийн байдалд нь оруулахгүй бол нэг л мэдэхэд чихнээс сугарч унах аюултай гэсэн байна. Мэдээж энэ дэлхийн бүх хүний чихэнд тааруулна гэдэг боломжгүй. Энэ асуудлаас бусдаар бол сайн талууд их бий.

Утасгүй чихэвчний нэг хэцүү тал болох холболтын асуудлыг тэд W1 чипний тусламжтайгаар шийдэж чадсан нь хайрцагнаас нь гаргах төдийд л таны утсанд холбогдохыг хүссэн анхааруулга гарж ирнэ. Та тохиргоо хэсгээс Bluetooth цэсийг хайж утсаа чихэвчтэйгээ холбох гэж цаг алдахгүй нь AirPod-н нэг том давуу тал гэж хэлж болохоор байна. Утасгүй чихэвчинд тулгардаг бас нэг толгойн өвчин нь нэгээс дээш төхөөрөмжүүдийн дунд ашиглах билээ. AirPod нь энэ асуудлыг мөн л шийдэж чадсан ба Control Center-с аль төхөөрөмжтэй холбохоо сонгоход л хангалттай юм. Андройд төхөөрөмжтэй хэрвээ AirPod-г холбож ашиглах бол дээрх сайхан давуу талуудыг ашиглаж чадахгүй, нөгөө л нэг тохиргоо хэсгээс Bluetooth чихэвчээ хайж олж холбодогийн жишгээр ашиглах нь тоогүй.

Хүмүүст хамгийн их таалагдсан нь чихэвчний хайрцаг. 1-рт чихэвчээ хадгална. 2-рт чихэвчээ цэнэглэнэ. Чихэвч нь хайрцагандаа суурилахдаа соронзоор татагдан суурилагдана. Тийм ч амар унахааргүй. Хэмжээний хувьд жижиг учир аль ч халаасанд багтана. Мөн хайрцагандаа чихэвчээ хийсэн үед байнга цэнэглэгдэх нь таны цаг завыг хэмнэхээс гадна чихэвчний цэнэгээ барих чадвар нь мөн л гайхалтай. Өнөө үед үйлдвэрдэгдэж байгаа олон утасгүй чихэвчнүүдээс ялгарах нэг давуу тал хайрцаг нь юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *