Таны утасны найдвартай хамгаалалт

Өнөөдөр дэлхийн 2.3 тэрбум хүн ухаалаг утас хэрэглэдэг болсон нь 3хан өмнөхөөс бараг 1 тэрбумаар өссөн тоо юм. Ухаалаг утас үйлдвэрлэгчдээс Apple компаний iPhone бол одоо цагийн хамгийн амжилттай, эрэлттэй, хүн бүрийн хүсдэг утас мөнөөсөө мөн. Та энэ утсыг авахын тулд багагүй мөнгө төлнө. Нуулгүй хэлэхэд монголчууд бидэнд ялангуяа жирийн ажилтан над шиг залуучуудын хувьд энэ утсыг авна гэдэг бага зэрэг үнэтэйд тооцогдоно. Багагүй үнээр авсан ганган утсаа санамсаргүй байдлаар унагаах үед юу болох вэ? Дэлгэц хагарах, булан ирмэг нь эмтрэх, бүр цаашлаад сэхэл авахгүйгээр эвдрэх ч нөхцөл үүсж мэднэ. Ийм зүйлийг хэн ч хүсэхгүй.

Тэгвэл бид энэ удаа таны утсыг ямар ч үед найдвартай хамгаалах, аюулгүй байлгах сонголтуудын талаар сонирхсон юм. Доорх гэрнүүд iPhone-ий сүүлийн хувилбар болох iPhone 7-д зориулагдсан ба 7 plus болон өмнөх загваруудад зарим нь таарах боломжтой.

Otterbox Defender Series Case (42$+)

Олон хүмүүсийн бодолд бат бөх утасны гэрийн талаар бодох үед Otterbox санаанд нь орж ирдэг байх. Defender цуврал нь эдний гаргаж буй хамгийн бат бөх гэр юм. Поликарбонатаар хийгдэж, давхар силиконоор үелсэн загвартай.  Мөн дэлгэцний хамгаалалт болон оролтуудыг тоос шорооноос хамгаалсан. Товчлууруудын хэсгийг төвийлгөж хийсэн учир дарахад хялбар. Энэ загварийн гэрийг 24 өөр төрлийн тестеер, 238 цагийн турш шалгадаг учир таны утсыг унахад найдвартай хамгаалахад итгэлтэй байж болно.

Tech21 Evo Elite Case (50$)

Зарим iPhone-ий гэр үнэтэй байх боловч үнэ нь чанартайгаа таарахгүй байх явдал бий. Tech21-ийн гаргасан уналтын хамгаалалттай энэ гэрийг 2метрийн өндрөөс буюу ухаалаг утас унах боломжит өндрөөс яльгүй өндөр зайнаас унагаж шалгасан. Утсаа хамгаалахаас гадна энэ гэр нь өөрөө зурагдахаас хамгаалсан бүрхүүлтэй. Мөн хэрэглээний тав тухийг бодолцож маш нимгэн, хөнгөн, товчлууруудыг хамгаалсан ба камер, чанга яригч зэргийн хэсгийг ухаж гаргасан загвартай.

Ballistic Tough Jacket MAXX Case (25$+)

Ballistic-аас гаргасан энэхүү гэр нь бат бөх чанараараа гайхагдсан билээ. Олон үелсэн загвартай, энэ нь утсыг маш сайн хамгаалдаг юм байна. Маш сайн гэсний учир нь 2.1 метрийн өндрөөс цементэн гадаргуу дээр унагахад ямар ч асуудал үүсэхгүй байгаа нь хангалттай тайлбар болов уу. Булангууд нь илүү зузаан, доргилт цохилтыг сайн шингээх боломжтой. Мөн дэлгэцний хамгаалалттай, оролтууд нь тоос шороо орохоос хамгаалагдсан. Энэ утасны гэрийн гол давуу тал нь бүсэнд хавчуулдаг хавчаартай, 180 градус эргэдэг, олонхи стандарт өргөнтэй бүсэнд таарна.

Lifeproof Fre Case (90$)

Хэрвээ танд усны хамгаалалттай гэр хэрэгтэй бол энэ гэрийг та заавал сонирхох хэрэгтэй. 2 метр гүнзгий усанд 1 цагийн турш байхад ямар нэгэн гэмтэл учрахгүй. Зөвхөн усны хамгаалалтай гэж ойлговол үгүй юм. 2 метрийн өндрөөс унагахад ямар нэгэн гэмтэл учрахгүй учир энэ гэр таны утсыг хаана ч хамгаална. Та экстрем аялалд дурлагч, хатуу ширүүн адал явдалд өөрийгөө зорих дуртай бол энэ гэрийг сонгох нь зөв алхам болно.

Body Glove ShockSuit Case (25$+)

Үнэ хямд, гэхдээ чанар сайтай гэрнүүдийн нэг бол ShockSuit гэр. Бүх төрлийн доргилтыг тэсэх чадвартай. 810G уналтын шалгалтын стандартыг хангасан. Бүх булан ирмэгүүд нь бүрэн хамгаалагдсан. Мөн зууралттай материал, оруулгуудыг хийж өгсөн. Дэлгэц, товчлуур болон оролтуудыг хамгаалсан. Ерөнхий загвар нь энгийн, элдэв сүртэй зүйл үгүй, цэвэрхэн гэр юм. Хэрвээ утсаа санамсаргүй байдлаар байнга унагаадаг бол хямд бөгөөд чанартай энэ гэрийг сонгосон нь зөв болов уу.

Urban Armor Gear Monarch Case (56$+)

Энэ гэрийг анх харахад л бат бөх гэдэг нь мэдрэгдэнэ. Сансарын хөлгийн гишүүдийн хэрэглэдэг зүйлстэй адилхан харагдавч үнэндээ метал биш маш хөнгөн пластикаар хийгджээ. Булангуудад байрласан нийлэг резин нь доргилтыг өөртөө шингээх ба халтирахаас давхар сэргийлнэ. Төвийлгөж хийсэн товчлуурууд нь дарахад хялбар. Дээрх гэрийн адилаар 810G-516.6 стандартыг хангажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *